Tuesday, January 8, 2013

Дасгал бодлого


1-р түвшин / Бодлого бүр 5 оноо /

   1. N хүртэлх тооны нийлбэрийг параметрт давталт ашиглаж ол.
   2. N хүртэлх сондгой тооны нийлбэрийг for давталт ашиглан ол 
   3. N хүртэлх тооноос 3-д хуваагддаг тоонуудын нийлбэрийг      тоолуурт давталт ашиглан бод.
  4. А ба В тооны хувьд ижил үлдэгдэл өгдөг N хүртлэх тоог ол.
  5. Бүх гурван оронтой тооноос эхний 2 цифр нь ялгаатай байх       бүх тоонуудын тоог ол
  6. Өгөгдсөн а тоог b тоонд хуваах үлдэгдлийг ол.
  7. Өгөгдсөн 3 оронтой 2 тооны ижил цифрүүдийг ол.
  8. Өгөгдсөн 4 оронтой 2 тооны хувьд ижил цифрүүд нь ижил           оронтой эсхийг тогтоох алгоритм бич  
  9. Өгөгдсөн 3 оронтой тоог цифрүүдийг нь өсөх эрэмбээр 3           оронтой тоо зохио.
  10.А тооны хуваагчдын нийлбэрийг ол.

2-р түвшин  / Бодлого бүр 10 оноо / 
  
  1. Автобусны билет 4 оронтой номертой. Азтай билет хичнээн ширхэг байх вэ? (Эхний хоёр ба сүүлийн хоёр цифрүүдийн нийлбэр тэнцүү бол азтай билет гэж үзнэ.)
  2. N тоо өгөгдөхөд  x+2*x+….+x*x=N байх нөхцлийг хангах x-ийн      утгыг олно уу?
  3. Гаригын дугаар өгөхөд нэрийг хэвлэх алгоритм бич.
  4. Өгсөн натурал N тооны цифрүүдийн нийлбэр ба үржвэрийг ол.
  5. Өгсөн К тооны сондгой цифрүүдийг 2-оор, тэгш цифрүүдийг 3-аар үржүүлээд тэдгээрийг нэмхэд гарах тоог ол.
  6. Өгсөн А тоог анхны тооны үржвэрт задла.
  7.  Өгсөн 2 тооны хамгийн их хуваагчийг олох. 
  8. Эхний k ширхэг палиндром тоог хэвлэ.
  9. Р тоог анхны тоо мөн эсхийг тодорхойлох програм зохио.
  10. Өгсөн тоог Армстронгийн тоо эсхийг шалга.

0 сэтгэгдэл:

Post a Comment