Monday, November 10, 2014

Салаалсан болон давталттай алгоритмын бодлого



Цааш үргэлжлүүлэн орж уншина уу.      


1.Өгөгдсөн 2 тооны ихийг ол.
2.      Өгөгдсөн 2 тооны багыг ол.
3.      Өгөгдсөн 3 тооны ихийг ол.
4.      Өгөгдсөн 4 тооны багыг ол.
5.      Өгөгдсөн 4 тооны 80-аас их тоонуудын нийлбэрийг ол.
6.      Өгөгдсөн 4 тооны 5-аас бага тоонуудын үржвэрийг ол. 5-аас бага тоо ядаж 1 байгаа.
7.      Өгөгдсөн 3 тоон дахь тэгш тоонуудын нийлбэрийг ол. Ядаж 1 тэгш тоо бий. 
8.      Өгөгдсөн 3 тоон дахь сондгой тоонуудын үржвэрийг ол. Ядаж 1 сондгой тоо байгаа.
9.      Өгөгдсөн 3 тоон дотроос 5-тай тэнцүү тоонуудын тоог ол.
10.  Өгөгдсөн 4 тоон дотроос 3-д хуваагддаг тоонуудын тоог ол. 
11.  Өгөгдсөн 4 тооны 11-д хууваагддаггүй тоонуудынх нь нийлбэрийг ол. 
12.  Өгөгдсөн тоо 10-аас их бол YES үгүй бол NO гэж хэвлэ.
13.  Өгөгдсөн тоо 5-аас бага бол  YES үгүй бол NO гэж хэвлэ.
14.  Гурван тоо өгөгдөнө. Тоо тэгш бол YES үгүй бол NO гэж хэвлэ.
15.  Дэлгэцэнд IOI гэж 1 удаа хэвлэ.
16.  IOI үгийг өгөгдсөн тоон удаа хэвлэ.
17.  Эхний n тооны нийлбэрийг тодорхой давталт ашиглан ол.
18.  n! ол.
19.  100-гийн тоог тодорхой давталт ашиглан өгөгдсөн тоон удаа нэм.
20.  Өгөгдсөн тоог тодорхой давталт ашиглан өгөгдсөн тоон удаа нэм.
21.  2-ын өгөгдсөн тоон зэргийг ол. /2-ын n зэрэг гэдэг нь 2*2*...*2. Жишээ нь 2-ын 3 зэрэг 2*2*2=8 /
22.  Өгөгдсөн тооны n зэргийг ол.
23.  Тоон дүн 3-аас их бол тэнцсэнд тооцно. Бусад тохиолдолд унана. Өгөгдсөн тоон дүн тэнцсэн эсэхийг тогтоо.
24.  Өгөгдсөн тоон дүнг үсгэн дүн рүү шилжүүл. 5 байвал "Onts", 4 байвал "Sain", 3 байвал "Dund", 2 байвал "Muu" гэж хэвлэ.
25.  Өгөгдсөн тоон үнэлгээг үсгэн үнэлгээнд шилжүүл. Тоон үнэлгээ 89-өөс их бол А, 79-өөс их В, 69-өөс их бол С, 59-өөс их бол D бусад тохиолдолд F үсгэн дүнг хэвлэ.
26.  Долоо хоногийн дугаар өгөгдөхөд харгалзах гарагийг англиар хэвлэ. Эхний үсгийг л томоор бичнэ.
27.  Өгөгдсөн сар аль улиралд хамаарах вэ. Улирлыг англиар бичихдээ эхний үсгийг томоор бичнэ үү.
28.  Өгөгдсөн 3 тоогоор талаа хийсэн гурвалжинг байгуулж болох бол YES үгүй бол NO гэж хэвлэ.
29.  Өгөгдсөн тооны хүрдийг дараах хэлбэрээр гарга.
30.  a тооны n хүртэлх зэрэгтүүдийг жишээн дээрх хэлбэрээр хэвлэ.  
3^1=3
3^2=9
3^3=27
3^4=81
3^5=243
31.  Өгөгдсөн илэрхийллийн утгыг ол. A=B*C-D
32.  Нэг орцтой байрны давхрын тоо, давхар дахь хаалганы тоо өгөгдөв. Айлын хаалганы дугаар мэдэгдэж байгаа үед тэрхүү айл хэд дэх давхрын хэд дэх хаалганд амьдардаг вэ? Давталт ашиглахгүй бодно.
33.  Байшингийн давхар, орц, нэг давхарт суудаг айлын тоо мэдэгдэж байвал энэхүү байшингийн өгөгдсөн тоот нь хэддүгээр орцны, хэдэн давхрын хэд дэх хаалга вэ?
Жич: Давхар бүр дэх хаалганы тоо ижил.
34.  Өгөгдсөн натурал тоо n хүртэлх натурал тоонуудын нийлбэрийг ол. Давталт ашиглахгүй болно.
35.  Өгөгдсөн n тоо хүртэлх квадратуудын нийлбэрийг ол. Давталт ашиглахгүй болно.
12+22+...+n2
36.  Өгөгдсөн сондгой тоо n хүртэлх натурал сондгой тоонуудын нийлбэрийг ол. Давталт ашиглахгүй.

0 сэтгэгдэл:

Post a Comment